Sunday, June 10, 2007


Ван Гог нь 1853 оны 3-р сарын ЗО нд Голландын Гроотзюндер тосгонд протестантчуудын сvмийн номлогч Теодор Ван Гог, Анна Корпель нарын хоёр дахь хvv болж тєрсен।Тvvнд жилийн ємнє амьгvй тєрсен ахынх нь нэрийг єгчээ।Тэрээр 1861-ээс 1864 онуудад Зюндер дахь тосгоныхоо сургуульд суралцаж ,1864 онд Зевенбергийн хувийн дотуур байранд Франц , Англи , Немец хэл судалж, уран зургийн дадлага сургуулилт хийдэг байлаа।

1868 онд сургуулиа орхин, Парисын зургийн худалдаанд мэргэшсэн "Купиль" хэмээх фирмийн салбарт ажиллахаар Гаагд ирсэн ба энэ мєчєєс эхлэн тvvний зураг зурах гараа эхэлсэн гэдэг।Тэрээр Х।Г।Терстехийн удирдлаган дор зураг, хуулбар зургуудыг худалдахаас гадна ихийг уншиж, олон ч музей vзэж амжжээ।1873 оны 1-р сард Винсент авга ахынхаа зєвлєснєєр Брюссель дахь Гупилийн салбарт ажиллаж эхэлсэн бєгєєд 4 сарын дараа Лондонгийн уран зураг худалдах салбар руу шилжсэн ба тэрээр Лондон явахаасаа ємнє богино хугацаагаар Парисд тvр саатсан нь тvvнд маш их хvчтэй сэтгэгдэл тєрvvлж, урлагт тэмvvлэх болсон байна।Тvvний дvv Гаагд байдаг байсан ба дvv Тео нь тvvнийг санхvvгийн тал дээр бvрэн дэмждэг байсан байна.Ван Гог нэг жил Лондон дахь салбарт ажиллаж байх хугацаандаа байрны эзэгтэйн охин Русулад сэтгэл татагдсан хэдий ч энэ хайр сэтгэл нь тvvнийг хvнд байдалд оруулсан ба тvvний анхны хайр нь ийнхvv бvтэлгvйтсэн байна. Тvvний сэтгэл хєндvvр байсан ч тэрээр Шекспир, Гюго, Диккенс болон бусад алдартай хvмvvсийн тухай ихийг уншихын зэрэгцээ уран зурагт шунан дурласаар л байлаа.Тэрээр 1876 онд Лондонгоос холгvй орших Рамсгейтэд багшлан, зєвхєн байр хоолныхоо мєнгийг л олдог байсан бєгєєд чєлєєт цагаараа зургаа зурж, Хэмптон Кортын галерей vздэг байв. Хэдийгээр єєрєє туйлын ядуу зvдvv байдалд байсан ч ядууст сайхан сэтгэлийн vvднээс тусалж дэмжин, уурхайчдад цалин мєнгєгvйгээр номлол айлддаг байсан байна.Тэрээр 1880 оны зун Винсент уурхайчдын амьдралыг харуулсан судалбар зургууд дээр нойр хоолгvй ажиллаж байв.Тvvний дvv Тео ч тvvнийг бvх талаар дэмжиж байлаа.1880 оны 10 сард нь Брюсселийн уран зургийн академид суралцаж байхдаа Ван Гог голландын зураач Райпардтай танилцаж, найзууд болжээ. Ван Гог Брюселль явалгvйгээр, Райпардын хамтаар зургаа зурахаар шийдэж зун нь Винсент /28 насандаа/ Кэйт гэгч бvсгvйд дурласан хэдий ч тvvний энэ хайр бvтэлгvйтсэн ба vvнээс болж гэр бvлийнхэнтэйгээ муудалцан тэднийг орхижээ. 1882 оны євєл Гаагд ирж зураач Мауветай хамт амьдрах болжээ. Удалгvй Винсент Мауве тvvнд уран зургийн техникийг зааж сургахын сацуу бага сага мєнгєєр тусалдаг байлаа.ТvvниЙ дvv Тео ч тvvнд сар болгон 100-200 форинт илгээдэг байв.Хийсэн загвартайгаа ажиллахыг хvсээгvйгээс болоод Мауве тэр хоёрын хоорондын харьцаа мууджээ.Ван Гог энэ оныхоо нэгдvгээр сард нь архинд донтсон биеэ vнэлэгч Кристина Хорникатай холбоотой болж тvvнийгээ Син гэж дууддаг байжээ.Энэ Синий хувьд зураачийн натурт суудаг байсан бєгєєд нийгмийн доод гаралтай нэгэн байв. Тєдєлгvй бэлгийн замын євчнєєр євчилж эмнэлэгт хэвтэхэд нь тєрєл садан найз нар нь тvvнийг Синтэй суухыг татгалзаж байсан байна.Гэвч Ван Гог эцэг эх, ойр тойрныхноо vгийг vл ойшоон Синий хамтаар Лейден рvv явж байр орон сууцанд орж, Син ч хvv тєрvvлжээ.1883 оны зуныг хvртэл Ван Гог хvv, Синий хамтаар Гаагд аз жаргалтай янз бvрийн байгалийн зураг, байгаль дээрх олон янзын дvр тєрхийг зурж, євєл нь судалбар зураг, хєрєг зургуудыг бvтээж байлаа.Тэрээр тєд удалгvй дvv Теотойгоо ярилцан, Синээс салахаар шийдэн Голландын хойд хєдєє нутагт амьдарч байсан эцэг эх дээрээ ирэн, 1885 он хvртэл хоёр жилийн дотор 200 гаруй зураг зуржээ.Ван Гог 1886 онд уран зураг, уран барилгын урлагийн сургуулийн оюутан болжээ. Тэгснээр тvvний Винсентийн будгийн нийлvvлэмж улам л тод болж байсан бєгєєд vvнийг янз бvрийн цэцгийн зургуудаас нь харж болно. Ийнхvv уран бvтээлээ хийж байгаад 1888 онд тэрээр Тулуз-Лотрекийн зєвлєснєєр ємнийн дулаахан хэрнээ єнгєлєг хурц гэрэлтэй, Францын vзэсгэлэнт ємнєд нутаг болох Арлийг зорьсон ба тэнд тэрээр олон сайхан бvтээлээ хийжээ.Тvvний Тамир тэнхээ доройтож байсан ч Ван Гог зурсаар л байлаа. 1890 онд хурц ширvvн шvvмжлэгч Тулуз-Лотрек , Винсентийг зургийн халз тулаанд дуудсаныг Брюсселийн "Mercure de france" сэтгvvлд нийтлэн, Ван Гогийн бvтээлvvдийг анх удаа эерэгээр хvлээн авч нийтлэжээ.1888 онд тэрээр Овер луу буцан тэнд байх хугацаандаа Ван Гог 50 гаруй зураг зурж амжсан байна. Ван Гог 1890 оны 7-р сарын 27-нд талбай руу яван єєрийгєє буудан цээжиндээ хvнд шархдан эцсийн хvчээ шавхан, гэртээ иржээ. Дvv Тео хоёр хоногийн дараа ахынхаа шархдсаныг мэдэн Оверт ирж, Ван Гог дvvгийнхээ гар дээр нvд аньсан гэдэг.